Спортыг сорил, тэвчээр гэсэн үг тодорхойлдог. Тэгвэл спортын түүхэнд хамгийн олон жил мэргэжлийн түвшинд тоглосон тамирчдыг цувралаар танилцуулья.
1. Vince Carter /Basketball/ 22 жил
NBA-д 2000-аад онд гайхалтай тохолтыг сонирхуулж, олимпын наадамд 2м гаруй төвийн тоглогчийн дээгүүр тохолт хийж, тохолт хийж байхдаа хүн байсныг мэдээгүй дараа нь бичлэгээ хараад мэдсэн гэж байсан тэрээр 1977 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг NBA-д 1998-1999 оны улирал анх орж нийт 22 жил, 4 арванд /1990-2000-2010-2020/ мэргэжлийн сагсан бөмбөг тоглосон. Энэ хугацаандаа 8 багийн өмнөөс тоглож 2019-2020 оны улирал Atlanta Hawks багийн өмнөөс тоглоод албан ёсоор зодог тайлсан.

2. George Blanda /American Football/ 26 жил
1927 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн тэрээр 1949 онд Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн хөлбөмбөгийн /NFL/-ын Chicago Bears-д орж 26 улирал тоглоод 1975 оны улирал албан ёсоор зодог тайлсан. Тэрээр 2010 оны 09 сарын 27-ны өдөр 83 насандаа таалал төгссөн байна.

3. Cap Anson /Baseball/ 27 жил
1852 оны 04 сарын 17-ны өдөр төрсөн тэрээр мэргэжлийн Baseball-ын /MLB/ лигт 1871 оны 5 сарын 6-ны өдөр эхний тоглолтоо хийж 27 улирал /жил/ тоглоод 1897 оны 10 сарын 3-ны өдөр сүүлийн тоглолтоо хийж зодог тайлжээ. Тэрээр 1922 оны 4 сарын 14-ний өдөр 69 насандаа таалал төгссөн.

4. Nolan Ryan /Baseball/ 27 жил
1947 оны 1 сарын 31-ний өдөр төрсөн тэрээр мэргэжлийн Baseball-ын /MLB/ лигт 1966 оны 9 сарын 11-ний өдөр анхны тоглолтоо хийж 1993 оны 09 сарын 22-ны өдөр сүүлийн тоглолтоо хийж зодог тайлжээ. Өдгөө 75 настай энх тунх амьдарч байна.

5. Gordie Howe /Ice Hockey/ 33 жил
Мөсний хоккейн түүхэнд хамгийн удаан хугацаанд мэргэжлийн тамирчин байсан тэрээр 1928 оны 3 сарын 31-ний өдөр Канад улсад төрж мэргэжлийн мөсний хоккейн /NHL/ лигт 1946 онд анхны тоглолтондоо оролцож 1945-1971 онуудад NHL лигт, 1973-1979 онуудад WHA /канад улсын лиг/, 1979-1980 онд NHL-лигийн Hartford Whalers багт тоглож NHL-ын түүхэнд 5 өөр арванд тоглосон /1940-1950-1960-1970-1980/ цорын ганц тоглогч болон түүхэнд үлдсэн. 1997-1998 оны улиралд /IHL, олон улсын хоккейн лиг/-т Detroit Vipers багт 69 насандаа 1 тоглолтод оролцож 6 арванд мэргэжлийн хоккей тоглосон түүхэн дэх анхны тоглогч болон үлджээ. 2016 оны 6 сарын 10-ны өдөр 88 насандаа таалал төгссөн байна.

6. WG Grace /Cricket/ 43 жил,
Мэргэжлийн крикетийн тамирчин William Gilbert Grace нь 1948 оны 7 сарын 18-ны өдөр төрсөн. 43 жил буюу 1865 оноос 1908 оны хооронд мэргэжлийн крикетийн спортын тамирчинаар тасралтгүй тоглож 1915 оны 10 сарын 23-ны өдөр 67 насандаа таалал төгсжээ.

7. Wilfred Rhodes /Cricket/ 30 жил
1877 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн тэрээр 1899 оны 06 сарын 01-ний өдөр Крикетийн анхны мэргэжлийн тоглолтондоо оролцож 1930 оны 4 сарын 3-ны өдөр сүүлийн тоглолтоо хийж 30 жилийн турш мэргэжлийн тамирчин байсан байна. 1973 оны 7 сарын 8-ны өдөр 95 насандаа таалал төгссөн.

8. Gary Player /Golf/ 56 жил
Гольфын түүхэнд хамгийн олон жил тоглосон Gary Player 1935 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн өдгөө 87 настай тэрээр 1953 онд онд анхны мэргэжлийн тоглолтоо хийж 56 жил мэргэжлийн тоглолтод оролцсоноороо түүхэнд хамгийн олон жил тоглосон тоглогч болон үлдэж 1974 онд дэлхийн гольфын алдарын танхимын гишүүн болсон. Өдгөө 87 настай энх тунх амьдарч байна.

Нийтлэг: Мандаа