Карт

Статистик мэдээ

Дэлхийн хамгийн том хямдралын өдрүүд

Дэлхийн хамгийн том хямдралын өдрүүд

Интернэтийн хэрэглээ жил ирэх тусам өсч спортын хувцас хэрэгсэл, цаашлаад машин, тоног төхөөрөмж онлайнаар худалдаалагдаж байгаа энэ үед Дэлхий даяар онлайн худалдааны борлуулалт 4.2 их наяд ам.долларт хүрч, хоёр тэрбум гаруй хүн онлайн худалдан авалт хийж байна.
Интернэт нь хэнд ч хэдхэн товшилтоор видео тоглоомоос эхлээд цоо шинэ машин хүртэл юуг ч хялбархан худалдан авах боломжтой болгодог. Мөн дэлхийн хамгийн алдартай баярын үеэр хэрэглэгчид интернет ашиглан онлайн дэлгүүр хэсэх нь ойрын жилүүдэд эрс нэмэгдээд байна. Энэ удаад дэлхийн хамгийн томоохон 8 худалдааны баярын өдрүүдийг танилцуулж байна. 

1. Black Friday

Хар баасан гараг бол дэлхийн хамгийн алдартай худалдааны баяруудын нэг яах аргагүй мөн. Сүүлийн жилүүдэд энэхүү баярын үеэр хэрэглэгч нар онлайн худалдаанд 7 тэрбум гаруй доллар зарцуулсан байна.
Энэ хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ба шинжээчид цаашид ч өснө гэдэгт итгэлтэй байна.
Хар баасан гаригийг анх 1950 онд Талархлын баярын дараа маркетингийн арга хэрэгсэл болгон анх хэрэгжүүлсэн. 2003 оноос хойш Хар Баасан гараг АНУ-д хамгийн анхны завгүй худалдааны өдөр болж цаашлаад Европ, Ази, Өмнөд Америкт маш их алдартай хямдралын өдөр болсон.

2. Cyber Monday
Кибер Даваа гараг нь Хар баасан гарагийн дараагаар орох хэдий ч АНУ-д маш их алдартай баяр юм. Энэхүү баяр нь 2005 онд анх гарч ирсэн бөгөөд хэрэглэгчид дэлгүүрээс биш онлайнаар худалдан авалт хийхэд зориулагдсан. Кибер Даваа гарагийн хялбар худалдан авалт нь дэлхийн олон компаниудын хувьд өсөлтийг бий болгосон.
Жишээлбэл: Adobe компани: Жил бүрийн Кибер Даваа гарагийн өглөө хэрэглэгчид 840 сая гаруй доллар онлайн худалдан авалтад зарцуулдаг болохыг тогтоожээ.
Сүүлийн үеийн чиг хандлагааас харахад Кибер Даваа гарагийн борлуулалт Хар Баасан гарагийг орлож эхэлсэн байна. Кибер Даваа гараг нь өмнөх үетэй харьцуулахад илүү тайван, илүү тохиромжтой худалдаа хийхийг санал болгодог.

3. Diwali
Хар баасан гараг, кибер Даваа гараг нь зарим хүмүүсийн хувьд жилийн хамгийн том худалдааны өдрүүд байж болох ч Дивали нь дэлхийн олон оронд адилхан алдартай байдаг.
Энэтхэг, Фижи, Малайз, Шри Ланкад тэмдэглэдэг энэхүү Дивали баяр нь харанхуйг ялан дийлсэн Хинду шашны баяр юм. Жил бүр огноо нь өөрчлөгддөг боловч энэ баяр нь ихэвчлэн 10-р сараас 11-р сарын хооронд болдог.
Балба, Энэтхэгт Дивали бол жилийн хамгийн том худалдааны баяр бөгөөд хэрэглэгчид гэрийнхээ эргэн тойронд баяр ёслолын гэрэл худалдаж авдаг. Хэрэглэгчид найз нөхөд, гэр бүлийнхэндээ цахилгаан бараанаас эхлээд үнэт эдлэл гэх мэт олон бэлэг худалдаж авдаг. Хэрэглэгчид энэ баярын үеэр 10,000-50,000 RS (ойролцоогоор 150-780 сая ам.доллар) зарцуулдаг болохыг онлайн худалдаачдын судалгаагаар тогтоожээ.

4. Single’s Day (Guanggun Jie)
Өөр нэг сонирхолтой олон улсын баяр бол Хятадын Гуангун Жие буюу ганц бие хүмүүсийн өдөр гэж нэрлэгддэг. Энэхүү худалдааны баярыг 1990-ээд оны үед Хятадын хамгийн их хүн ам болох ганц бие залуучууд тэмдэглэх зорилгоор зохион байгуулжээ.
2000-аад оны сүүлээр Алибаба Групп (Хятад дахь хамгийн том цахим худалдааны сайт) энэхүү баярыг дэлхийн баяр болгон хувиргасан. Ойрын жилүүдэд Single's Day-ын борлуулалт Хар Баасан гарагаас давж байна. Хар баасан гараг АНУ-д ойролцоогоор 7 тэрбум долларын борлуулалт хийдэг бол Single's Day нь жил бүр ойролцоогоор 25 тэрбум долларын орлого олдог.

5. Thanksgiving
Талархлын баяр бол АНУ-д өргөн дэлгэрсэн гэр бүлийн баяр бөгөөд Хар Баасан гарагийн өмнөхөн тохиодог баяр юм. Олон мянган хэрэглэгчид энэхүү өдөр дэлгүүрүүдийн үнэ Хар Баасан болон Кибер Даваа гарагтай харьцуулахад хямд байна гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Талархлын баярын үеэр онлайн борлуулалт эрс нэмэгдсэн. Өнгөрсөн жил Талархлын баярын өдрийн онлайн борлуулалт 5.1 тэрбум долларт хүрсэн байна.

6. Boxing Day
Boxing Day бол Их Британи, Канад болон Австрали зэрэг дэлхийн бусад орнуудад алдартай худалдааны баяр юм.
Энэ баярын зорилго нь маш энгийн. Өөрөөр хэлбэл Boxing day бол Христийн мэндэлсний баярын улирлын сүүлийн томоохон худалдааны үе. Борлуулагч нар тухайн жилийн төгсгөлд агуулах чөлөөлөх зорилгоор хэрэглэгч нарт маш хямд үнэ санал болгодгоороо онцлог. Удаан хугацааны турш Boxing Day-г зөвхөн Европын зарим орнуудад онцгойлон тэмдэглэдэг байсан бол одоо дэлхийн улс орнуудад нийлээн тархаад байна.

7. El Buen Fin
Эл Буэн Фин нь "Сайн төгсгөл" гэж орчуулагддаг бөгөөд Мексикийн хувьсгалын өмнөх амралтын өдрүүдэд болдог Мексикийн худалдааны баяр юм.
Онлайн жижиглэнгийн худалдаачид олон төрлийн бүтээгдэхүүнд тусгай хямдрал, зээлийн үйлчилгээг санал болгодог бөгөөд дөрөв хоног үргэлжилнэ. 2017 онд тус өдрүүдээр 5 тэрбум гаруй долларын борлуулалт хийсэн байна.

8. Chinese New Year
Хятадын шинэ жил бол дэлхийн хамгийн алдартай баяруудын нэг бөгөөд ойролцоогоор 1 тэрбум хүн тэмдэглэдэг.
Энэ өдөр нь Хятадын билгийн тооллын дагуу жилийн эхний өдөр юм. Хоол хүнс, гоёл чимэглэл, бэлэг нь энэ өдрийг худалдааны баяр болгон хувиргасан. Хэдийгээр Хятадын шинэ жил ганц биечүүдийн өдөр шиг үр бүтээлтэй биш ч баярын эхний хэдэн өдөр олон тэрбум долларын борлуулалт хийсээр байна.

Нийтлэгч: Мандаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ